ORI

Данс болон мэдээлэл устгах

ORI TV — веб болон гар утасны апп

Хэрхэн устгах вэ

  1. Апп дээр: нэвтэрч орно → "Профайл" (👤) → хамгийн доод хэсгийн "Данс устгах".
  2. Веб дээр: Миний булан (/account) хуудсанд нэвтэрч орно → хамгийн доод хэсгийн "Данс устгах".
  3. Нууц үг эсвэл SMS кодоор өөрийгөө баталгаажуулж, "УСТГАХ" гэж бичээд баталгаажуулна.

Нэвтэрч чадахгүй байгаа бол info@orimedia.mn хаягаар бүртгэлтэй имэйл эсвэл утасны дугаараа дурдаж хүсэлт илгээнэ үү.

Юу устах вэ

  • Нэвтрэх бүртгэл (имэйл, утасны дугаар, Google холбоос)
  • Профайл: нэр, +18 хамгаалалтын код
  • Картын токен зэрэг хадгалагдсан төлбөрийн хэрэгслийн мэдээлэл
  • Кино нийлүүлэгчийн өргөдөл болон банкны мэдээлэл (байсан бол)
  • Баталгаажуулах SMS кодууд

Юу үлдэх вэ

Төлбөрийн түүх (төлсөн дүн, огноо, худалдан авсан контентын нэр) нь нягтлан бодох бүртгэл, татварын шаардлагаар хадгалагдах ёстой тул үлдэнэ. Бүртгэл болон профайл устсаны дараа эдгээр бичлэгт таныг тодорхойлох нэр, имэйл, утасны дугаар байхгүй бөгөөд танд холбогдохгүй.

Анхаарах зүйл

  • Устгах үйлдлийг буцаах боломжгүй.
  • Идэвхтэй захиалга эсвэл түрээс хугацаа нь дуусаагүй байсан ч алдагдах бөгөөд буцаан олголт хийгдэхгүй.
  • Админ, оруулагч болон кино нийлүүлэгчийн эрхтэй данс апп-аас өөрөө устахгүй — дээрх имэйл хаягаар хандана уу.